МСНЭ-ийн 19 дүгээр их хурлын төлөөлөгч сонгох журам батлагдлаа

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 07 өдөр                             №01                                   Улаанбаатар хот

Журам батлах тухай


МСНЭ-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Их хурлын төлөөлөгч нь МСНЭ-ийн мэргэжлийн төвүүдээр дамжин сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Бага хурлаас өгсөн чиглэлийн дагуу Удирдах зөвлөл тогтооно” гэж, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.27.1-д Удирдах зөвлөлийн хурлын ирц 50-аас дээш хувь байвал хүчинтэйд тооцно, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.27.2-т “Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонх
ын зөвшөөрсөн шийдвэрийг хүчинтэйд тооцно” гэж, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.27.5-д “Удирдах зөвлөлийн гишүүд хуралд биечлэн болон цахим хэлбэрээр оролцож болох бөгөөд хурлын явц, санал өгсөн байдлыг протоколд тэмдэглэж, Удирдах зөвлөлөөс шийдвэр, тогтоол гаргаж, Удирдах зөвлөлийн даргалагч гарын үсэг зуран баталгаажуулна” гэснийг, мөн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн МСНЭ-ийн Бага хурлын №26-001 тоот шийдвэрийн холбогдох заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийн олонхын саналаар МСНЭ-ийн XIX Их хурлыг 2026 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарласантай холбогдуулан МСНЭ-ийн XIX Их хурлын төлөөлөгч сонгох журмыг хавсралтаар баталсугай.

2. МСНЭ-ийн XIX Их хурлын төлөөлөгч сонгох журмыг МСНЭ-ийн гишүүдэд мэдэгдсүгэй.

3. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал /Б.Ууганбаяр/-д үүрэг болгосугай.

   

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

  

Хавсралт: 01

 

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2026 оны 06 сарын  06  өдрийн 01 тогтоолын хавсралт

МСНЭ-ИЙН XIX ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. 202
6 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотноо МСНЭ-ийн их хурлыг товлон зарласантай холбогдуулан, МСНЭ-ийн XIX Их хурлын төлөөлөгч сонгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. МСНЭ-ийн XVII Их хурлаар баталсан дүрмийг хүлээн зөвшөөрч элссэн гишүүн, гишүүн байгууллага, хүндэт гишүүдээс бусад хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод, хэвлэн нийтлэгч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад энэ журам үйлчлэхгүй.

Хоёр. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдоход тавигдах шаардлага

2.1. МСНЭ-ийн хүчин төгөлдөр дүрмийг хүлээн зөвшөөрсөн байх

2.2. МСНЭ-ийн гишүүний татвараа төлж ирсэн байх

2.3. МСНЭ-д гишүүнээр элссэнээс хойш сүүлийн хоёр жилийн хугацааны татварын өргүй байх
2.4. МСНЭ-д гишүүнээр элсээд хоёр ба түүнээс дээш жил болсон гишүүн энэ журмын 2.1-д зааснаар сонгох, сонгогдох эрх үүснэ.

2.5. Их хурлын төлөөлөгчийн мандатыг олгохдоо МСНЭ-ийн гишүүн, мэргэжлийн төвүүдийн төлөөллийн оролцоо (8-10 гишүүн тутамд нэг мандат байхаар баримжаалж  ) -г жигд хангах зарчмыг баримтална.

2.6. МСНЭ-ийн дүрмийн дагуу 6 мэргэжлийн төв нь  оногдсон квотын дагуу мандатыг энэ журмын  2.2,  2.3 -д заасан шаардлага хангасан гишүүддээ хуваарилна

2.7. МСНЭ-ийн гишүүн нь татвараа 2026 оны 6 дугаар сарын 18ы өдрийг дуустал төлж болно 

2.8 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь хүсэлт, CV  2026 оны 06 дугаар сарын 17 өдрийн 18:00 цаг хүртэл МСНЭ-ийн ажлын албанд хүлээн авна.

2.9  МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь хандив болгож 6,000,000 (зургаан сая) төгрөгийг МСНЭ-ийн дансанд байршуулна.